Монгол Улсын экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УБ Токио чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх юм. 

Түүнийг ирэх сургаар шууд баривчилна гэсэн яриа ч гараад буй. Энэхүү ярианд тэрбээр "Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" хэмээн бичжээ.

Намайг очих мэдээг албаны шугмаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж, сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу гэж бодсоноо шууд хэлчихье. Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр дамжуулан мэдэгдэж байна.Учир нь Х.Баттулга нь Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт.Намайг Х.Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж харж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялуулах нь миний хувьд нэр төр бахархах байх болно. Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй. Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" гэсэн байна.