Баяр наадмын өдрүүдээр бүгд л хуушуур хорхог идэж баярлацгааж байгаа. Гэвч ийм их тостой хоол идэх нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ингээд та бүхэндээ тостой хоолны дараа юу идэх ёстойг сонирхуулъя.
- Кали өндөртэй хүнс буюу гадил, жүрж, хар вандуй, авокадо зэргийг хэрэглээрэй.
- Шингэнээ нөхөх зорилгоор ус, нимбэг, нимбэгтэй ус, тарвас, тоор зэрэг жимснүүд.
- Бүхэл үрийн гуралтай хоол, хүнс.
- Чихэргүй усан үзмийн шүүс
- Тахиа эсвэл загасны махтай хоол идэх
- Цагаан гаа
- Тослог багатай тараг, сүү.
- Ногоон цай