Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Мааньтын нуруу” гэдэг газар малчин “Д”-ийн  тэмээ өнгөрсөн сарын  28-ны  өдөр  галзуу  өвчний  шинж  тэмдэгтэй үхжээ.

Тэмээнээс  сорьц  авч  аймгийн  МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд  галзуу  өвчин  болох  нь тогтоогдсон.

Тус сумын Засаг даргын захирамжаар 5 дугаар сарын 29-ний өдрийн А/37дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 20 аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртөж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан нийт 88 тохиолдол бүртгэгдээд байна.