“Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөл байгууллаа.
Зөвлөлийн анхны цахим хурлаар “Ковид-19” цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр Улсын онцгой комиссоос хийж байгаа ажил, баримталж байгаа бодлого, гаргасан шийдвэрүүдийн талаар санал солилцов.
Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар,
Орлогч даргаар
- МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун,
- Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн,
Нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар ажиллах бол
Гишүүд
- Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн,
- Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Нямдаваа,
- Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн,
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа,
- ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
129.205.124.182
Хариулах 2020.11.25
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
0 1