Нийслэлийн Засаг  даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас  сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгаруулав.

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар:

Нэгдүгээр байр: Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар

Хоёрдугаар байр: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар

Гуравдугаар байр: Нийслэлийн Бүртгэлийн газар болон Монголын Хүүхдийн ордон тус тус шалгарлаа.

“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө. 

Түүнчлэн нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс гэх мэт 32 байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн, үр бүтээлтэй олон ажил хийжээ.