Загварын "Vogue" сэтгүүл 2021 оны эмэгтэй хувцасны загварын чиг хандлагыг онцлон нийтэлжээ. 

Загварын дизайнерууд 1990-ээд оныг санагдуулам хэв маягтаа эргэн орж, үүнийгээ цэвэр минимализм, Unisex загвар бүхий хэв маягтай төгс зохицсон дэггүй загваруудыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл, цуглуулгууд нь эмэгтэй хүний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, дизайнеруудын тэсвэр тэвчээр, бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн байв. Загвар зохион бүтээгчид бидний "мөрөөдлийн" загварыг бүтээх үндсэн зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. 

Ирэх улиралд ямар төрлийн хувцсанд хөрөнгө оруулах шаардлагатайг, мөн хавар, зуны улиралд таны шүүгээнд юу, юу байх хэрэгтэйг харцгаая. 


1990-ээд он

Энгийн боловч тачаангуй хэвээр байгаа Unisex стилүүд, хурц, график шугамтай, бараг л халхавчгүй, задгай гэрэлтсэн загварууд ирэх улиралд трэнд болох нь. Иймд та 1990-ээд он эргэн ирж байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.


Маск

Цар тахлын улмаас 2020 оноос хойш маск буюу амны хаалт бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Үүнийг дизайнерууд бүтээлчээр ашиглаж, малгай, нөмрөгний доор өмсдөг маскнаас эхлээд хүний аюулгүй байдлыг хамгаалсан дэгжин загваруудыг бүтээжээ.


Ялдам төрх

Чихэрлэг ялдам төрх бол энэ улирлын чиг хандлагыг тэргүүлж байна. Сарнайн өнгө энэ зун танд эрч хүч, "чихэрлэг" аялгуу нэмнэ. 


Савхин хүрэм 

Блазераа март. Энэ улиралд савхин хүрэм логоны хэвлэлтэй, бага зэргийн нугалаатай мөн чамин том хэмжээтэй гэсэн гурван өөр хувилбараар гарч ирэв. 



Минимализм

Тансаг материалтай, өөгүй чиг шугамтай, минимал үлгэр дууриалалтай загвар энэ улиралд хүч түрэн орж ирж байна.


Романтик даашинз

Үлгэрийн гүнж шиг гэрэлтсэн урт даашинз таны эмэгтэйлэг шинжийг улам тодотгоно.  

  

Пөмбөгөр мөр 

2020 оны зуны загварыг тодорхойлж байсан пөмбөгөр мөр энэ онд дахин трэнд болж байна. Энэ удаа хөвсгөр хэсгийг илүү нэмэгдүүлж, шийдэмгий өөрчлөлт хийжээ.

   

Мөнгөлөг 

Мөнгөлөг өнгийн даашинз дээрх гоёл болон тачаангуй харагдуулах товгор хээ, гялалзсан талстууд таны хувцаслалтад эрч хүч, шинэ өнгө төрх нэмнэ.