Тахианы наггетанд нь амны хаалт орсон байснаар 6 настай охин хахаж үхэх дөхжээ. Их Британи дахь Алдершотод байрлах МакДоналдсийн салбарт уг хэрэг болсон бөгөөд тэрхүү бүтээгдэхүүн нь "Happy Meal" гэсэн багцад багтсан байжээ. Охины ээж охиныхоо ам руу хуруугаа хийж, хахсан амны хаалтыг гарган авч аварсан байна.

МакДоналдсийн зүгээс даруй уучлалт гуйсан ба хүнсний аюулгүй байдал нь хамгийн чухал гэдгийг мэдэгджээ. Түргэн хоолны томоохон сүлжээнүүдийн нэг болох тус газар хэрхэн амны хаалт тахианы маханд орсон талаар мөрдлөгийн ажиллагааг эхлүүлжээ. Мөн дахин ийм алдаа гаргахгүйн тулд тус бүтээгдэхүүнтэй зэрэг үйлдвэрлэгдсэн бүх бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ. 

Эх сурвалж: NTV