Хүн болгон л илүү их мөнгө хуримтлуулахыг хүсдэг. Гэвч бүсээ чангалж яаж ч хичээсэн бүтэхгүй тохиолдол олон. Танд ч гэсэн ийм асуудал байгаа бол дараах 64 зуршлыг амьдралдаа бий болгоорой.
Гал тогоонд:
- Гадуур хооллохын оронд гэртээ хоол хий
- Хоол хийхдээ хоёр дахин ихийг хийж хөлдөөвөл дараа ядарсан үедээ идэхэд амар
- Махнаас салгаж авсан ясаа хадгал. Дараа шөл хийж уухад хэрэгтэй
- Салад амтлагч сүмс хийж сур. Гаднаас үнэтэй сүмс авахын оронд өөрийн жороор хийвэл сонирхолтой шүү дээ.
- Ундаа авахын оронд мөстэй цай бэлтгэ
- Нимбэгтэй ус гэртээ бэлд
- Зайрмаг хийхэд зориулсан хэв дэлгүүрт зардаг. Хүссэн жороороо гэртээ амттан хийж идээрэй.
- Савласан, ууталсан амны зугаанаас татгалз
- Нэг удаагийн хоолны сав хэрэглэхээ зогсоож олон удаа хэрэглэж болох, цахилгаан зууханд халаах зориулалттай шилэн савтай бол.
- Гаднаас ус худалдан авахын оронд усны савтай болоорой
- Амтлагч сүмс дууссан бол дээр нь ус нэмж хийгээд хэрэглээрэй.
- Долоо хоног бүр хөргөгчөө цэвэрлэ. Ингэснээр хөргөгчний хаа нэгтэй хүнсний ногоогоо мартаж муутгах эрсдэл багасна.
- Хүнсний ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэ.
- Хоолны төлөвлөгөө гаргаж хэвш
- Гэртээ ногоон сонгино болон бусад нарийн ногоо тарь.
- Боломжтой бол хүнсний ногоогоо ч гэртээ ургуулж болно
- Бялуу хийгээд сурчихвал гаднаас үнэтэй бялуу авах мөнгө хэмнэнэ. Мөн гарын бялуу илүү том бэлэг болно шүү дээ.
- Цэвэрлэж, хэрчсэн үнэтэй бүтээгдэхүүн авснаас өөрөө гэртээ хэрчиж хэвших.
- Махаа хэсэгчлэн биш бүтнээр нь авах
Ахуйн зардал багасгах:
- Гар утсандаа загвар муутай ч хамаагүй чанартай гэр хийх.
- Цоорсон оймсоо оёж сурах
- Товч оёж сурах
- Арьсан цүнх, хэтэвч, гутлаа байнга тослох
- Ул нь салсан гутлаа нааж сурах
- Хивсээ ойр ойрхон цэвэрлэх нь хог дээр хаях хүртэл муухай болохоос сэргийлнэ.
- Гоёмсог тавилгаа хэрэглээгүй үедээ уутаар бүтээгээрэй.
- Хувцсаа шинэ харагдуулахын тулд бөөсийг нь түүж хэвших
- Угаалтуураа эвдрэхээс нь өмнө ойр ойрхон цэвэрлэх.
- Ширээгээ зүлгэж, тослож сурах.
- Хуучин гутлынхаа улыг будах. Ингэснээр шинэ юм шиг харагдана
- Гутлын улавчаа ойр ойрхон солих
- Өнгөө алдсан хувцсаа хаяхын оронд будаарай.
- Машин болон цахилгаан хэрэгсэлтэй ажиллах мэдлэгээ дээшлүүлснээр засварчинд төлөх мөнгөө хэмнэнэ шүү.
Дахин хэрэглэх:
- Шинэ сав худалдан авснаас гутал эсвэл цахилгаан хэрэгслийн хайрцагийг хэрэглээрэй.
- Хүнсний ногоо угаасан усаараа цэцэгээ услах
- Амтлагч, сүмсний саваа дахин ашиглаж дотор нь өөр зүйл хийх
- Бордоо худалдаж авахын оронд гэрт байх зүйлсийг бордоо болгон ашиглах
- Кофений үрийг бордоо болгон ашиглаж болно.
- Ууршсан цагаан цууг таглаанаас авч цэвэрлэгээнд хэрэглэж болно
- Сода-ыг цэвэрлэгээнд ашиглаж болно
- Аяга таваг угаагчийг ч мөн цэвэрлэгээнд ашиглаж болно
- Хуучин хувцсаараа алчуур хийх
Мөнгө хэмнэх бусад аргууд:
- Ном худалдан авахын оронд номын сангийн карттай болох
- Хананы зураг, чимэглэлээ хуучин номын хуудсаар хийж болно
- Жижиг тавилга, цэцэгний ваар, зургийн жаазны өнгийг шүршдэг будгаар өөрчил
- Гоо сайханд мөнгө үрэхийн оронд өөрийнхөө хумсыг янзалж сурах
- Хүүхдийн хувцас шинээр худалдан авахын оронд найз нөхөд хамаатан садантайгаа солилцох
- Гадагшаа аялалд гарахын оронд эх орноороо аялах
- Тэмдэглэлт баяраар зурагчинд мөнгө төлөхийн оронд өөрөө зургаа авах
- Аялалаар явахдаа онгоцоор нисэхийн оронд газраар явах сонголт хийх
- Хоёулаа гадуур хооллохдоо дундаа хоол авч хуваах.
- Машинаа өөрөө угаах
- Бялдаржуулах төвд хичээллэхийн оронд гэртээ дасгал хийж хэвших
Гэртээ зарцуулах мөнгөө багасгах:
- Хэрэггүй тохиолдолд гэрлээ унтраах
- Хэрэглээгүй цахилгаан хэрэгслээ салгах
- Шөнөдөө бүх цахилгаан хэрэгслээ унтраах
- Хувцсаа хүйтэн усанд угаах
- Хатаагчинд цахилгаанаа үрэхийн оронд тохож хатаах
- Усанд орохдоо сэрүүлэг тавих.
- Гэрийн гэрлээ өдрийн цагаан гэрэл болгосноор илүү бага цахилгаан зарцуулна.
Ухаалаг худалдан авалт хийх:
- Дэлгүүр гарахаасаа өмнө авах ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж илүү зүйл авах хэрэггүй.
- Нэг удаагийн тор худалдан авахын оронд даавуун тортой явах
- Кредит картны өртэй үлдэх хэрэггүй. Тухайн сардаа төлж хэвших
- Өөрт байгаа зүйлээ дахин авах хэрэггүй. Чамд даашинз байгаа бол төстэй загварын өөр өнгөтэй даашинз авах хэрэг байгаа гэж үү?
192.82.71.107
Хариулах 2020.01.17
barag l bi bna doo. avdag hedee amidraldaa hurgechih geel machiij yawna da neeree. damskaa hurtel tanaad sariin temdgiin ayga avch baihav de kkkk
1 0