Сонгуулийн ерөнхий хороо програм хангамжийн инженерийн нээлттэй ажлын байрыг ирэх 9 дүгээр сарын 01-нийг хүртэл зарлажээ.

Програм хангамжийн инженер -1

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Сонгуулийн автоматжуулсан системийн програм хангамжийг сонгуульд ашиглах, бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх болон өөрт олгодсон эрх үүргийн дагуу ажиллах


Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Програм хангамжийн инженер/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх


Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хувь;
  • Иргэний үнэмлэх;
  • Хувийн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
  • 3 хувь цээж зураг;

Бүртгэлийн хугацаа: 2020 оны 09 дугаар сарын 1-ны өдрийн 17:00 цагаас өмнө

Холбоо барих: 262113, 262114


Хаяг: Улаанбаатар - 38

Ж.Самбуугийн гудамж - 11

Засгийн газрын 11 дүгээр байр

Сонгуулийн ерөнхий хороо