Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн зодуулж мөн буруу тариа хийлгэснээс болж амь насаа алдсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар ШШГЕГ-аас ийнхүү тайлбар хийж байна.

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас барсан. Цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээг нь үргэлжлүүлж байх явцад биеийн байдал нь хүндэрч, шаардлагатай арга хэмжээ яаралтай авсан боловч нас барсан. Хэргийг нь шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй".