МОСКВА/РИА Новости/. Их Британийн “Independent” сэтгүүл шинэ жилийн баярын үеэр үзвэл зохих кинонуудын жагсаалтыг гаргажээ.  

Энэ жагсаалтын нэгдүгээрт Итали гаралтай Америкийн найруулагч Франк Капрагийн “Энэ бол гайхалтай амьдрал” /1946 онд дэлгэцнээ гарсан/ уран сайхны кино бичигджээ. Амиа егүүтгэх гэж байсан нэгэн зээлийн компанийн эзэмшигч дээр сахиусан тэнгэр хүрч ирснээр киноны үйл явдал өрнөдөг байна.   

Гучин жилийн хугацаанд сонгодог байж чадсан “Гэртээ ганцаараа” кино жагсаалтын хоёрдугаарт тэмдэглэгджээ. Энэ кино анх 1990 онд дэлгэцнээ гарч байсан юм. 


Гуравдугаарт байранд инээдмийн жүжигчин Уилл Феррелл гол дүрийг нь бүтээдэг "Эльф" кино оржээ. 

Түүнчлэн жагсаалтад “Love actually айр үнэндээ.. 2003), “Кэрол” (2015), “Цасан хүн” (хүүхэлдэй кино 1982),  The Holiday” (Амралт 2006), “Санта-Клаус” (1994) зэрэг кино багтжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг