"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ талаар өнөөдөр Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Батнасан "Жаст групп компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх мэт үйлдлүүдтэй хэргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан буюу гэм буруутай эсэхийг хэлэлцэх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцож байна" хэмээлээ.

“Жаст групп” ХХК-ын захирал Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.