МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн танхимд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвших үеэрээ Солонгос улсын иргэнээс 50 сая вон буюу 1.4 сая төгрөгийн хандив авсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс С.Ганбаатарт тухайн мөнгөн дүнтэй тэнцэх торгууль ногдуулсан. Харин С.Ганбаатар нь давж заалдах шатны шүүхэд хандсан ч түүний хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар өнөөдрийн шүүх хурал болж буй юм.