Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх - 1 хүн” коронавирусийн шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо.
Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа буцах иргэд, оюутны шинжилгээний багт ажиллаж байсан туршлагатай юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр эмч нарт хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ, шинжилгээний сорьц авах арга техникийн талаар дадлага сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
202.126.90.90
Хариулах 2020.12.12
Залуу, эмч сувилагч нарыг оролцуулдаг нь маш зөв одоогийн залуучууд сийрэг ухаантай бас дэлхий нийтийн шинжлэх ухаанаас өөрсдөө сэтгэж суралцана би дэмжиж бна дадлага л жинхэн эмч болно
1 0