Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас манай улсыг саарал жагсаалтад багтсан эсэх талаар баттай мэдээлэл ирээгүй байгаа билээ. Энэ талаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн:

Манай Улс ФАТФ-ийн "Саарал жагсаалт”-д орохгүй байх найдвар бий. Яагаад гэвэл энэ онд шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 9-ийг нь сайн хангачихсан. Хоёр жилийн өмнө гэхэд 7 үзүүлэлтийг л хангаж байлаа шүү дээ.Тэгэхээр СЗХ-ны хувьд өнгөрсөн жилийн хувьд бүхэлдээ сайн ажиллаж чадсан. ФАТФ-аас ч үүнийг өндөр үнэлсэн. Иймээс "Саарал жагсаалт"-д орохгүй байх гэж эерэгээр харж байна.

Биелүүлж чадаагүй хоёр зөвлөмжийг нэрлэе. Үүнд СЗХ-оос тусгай зөвшөөрөл авч ажиллаж буй байгууллагаас гадна үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарыг зохицуулах шаардлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт хуулийн өөрчлөлт орж энэ үйл ажиллагааг ч гэсэн цэгцлэхээр болсон. Ингэснээр хяналт шалгалтгүй, зохицуулалттай бус байгууллагыг ч хянах боломж бүрдэнэ.

"Саарал жагсаалт"-д манай улс өмнө нь багтаж байсан ч тодорхойй амлалтыг өгч гарсан түүх бий.