Сар шинийн баяраар буюу энэ сарын 15-18-ныг дуустал Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амарна.

Монгол, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг. Харин төмөр замын болон агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахаар болжээ.

Мөн Монгол, ОХУ-ын хилийн боомтуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь автозамын боомт энэ сарын 15-17-ныг дуустал амарна. Ханх боомт энэ сарын 16, 17-нд амрах бол Ульхан боомт зөвхөн 16-нд амрах бол төмөр зам болон агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.