Ромын пап Францис Ватиканд болсон хоёр өдрийн шашны арга хэмжээний үеэр Өмнөд Суданы сөргөлдөгч удирдагчдын хөлийг үнссэн байна.

Өдгөө 82 настай Ромын пап энэхүү ховор зан үйлийг хийснийхээ дараа “Та бүхнийг ахын хувиар хүндэтгэж, энх тайвныг цогцлоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн хэлжээ.

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир болон түүний өрсөлдөгч Риек Мачар нар 2013 онд сөргөлдөж улмаар иргэний дайн дэгдсэний улмаас 400 мянган хүн амиа алдсан билээ.

Гэсэн хэдий ч талууд дайныг дуусгавар болгох найрамдлын хэлэлцээрийг өнгөрсөн онд байгуулсан юм.

Бичлэг үзэх:


Эх сурвалж: Монцамэ агентлаг