2019 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхэн үед урьдчилсан таахын аргагүй сонин хачин зүйлс тохиолдох байх. Хайр энхрийлэл дүүрэн харилцаанд азтай тохиол учирна. Харин санамсаргүй байдлаар дээд албан тушаалтныгаа тавгүйтүүлж магадгүй байна. Эрч хүч зарцуулах уулзалт цуглааныг хойшлуулж аливаа ачааллыг хамгийн бага төвшинд барь. Од эрхсийн нөлөөгөөр үл ойлголцол гарч харилцаа холбоонд түр хойшлуулах асуудал тулгарна. Долоо хоногийн сүүл рүү эрүүл мэнддээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гоо сайхандаа анхаарч жингээ барих дасгал спортоор хичээллэхэд тохиромжтой. Таны гэр бүл болон найз нөхдийн тэмдэглэх гэж хүлээсэн ямар нэг уулзалт наадам энэ үед болох боломжтой. Од эрхсийн нөлөөгөөр өөртөө итгэх итгэл нэмэгдэж эрч хүч, урам зориг оргилох болно. Гэхдээ аюултай спорт ба эрэл хайгуулд оролцохоос зайлсхий.


Үхэр

Долоо хоногийн эхэн үе анхаарал төвлөрүүлэх нь чухал бичиг баримтан дээр ажиллах боломж өгнө. Таатай хандлагыг зөв мэдэрч байх нь амжилтын түлхүүр. Гэрээ хэлэлцээр болоод худалдан авалт хийх үедээ өмнө байдаг байснаасаа илүү хашир байх хэрэгтэй. Харшил хөдлөхөөс болгоомжлоорой. Долоо хоногийн сүүл рүү тайван зан тань асуудал үүсэх үед болзошгүй эрсдэлээс хамгаалах болно. Богино болон урт хугацааны мэргэжлийн зөвлөгөө авах нь гарсан хүндрэлийг шийдэх гарц өгч чадна. Уран бүтээлч үхэрийнхэн авьяасаа нээх бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй. Хайр дурлалын адал явдал сонирхолтой байна.


Хамтатгах

Таны ажилд саад хаалт байгаа ч бусад хүмүүсийн хорлон сүйтгэх үйл ажиллагаанд хутгалдахгүй байсан нь дээр. Албан тушаал ахихын тулд танаас өндөр хувийн хариуцлага, бие даасан байдлыг шаардах болно. Өөрийнхөө бүтээлч чадварыг дээшлүүлж, шинийг сурч мэдэхэд биеэ дайчил. Таны олон төрлийн авьяас олон нийттэй харилцах төрлүүд дээр өргөн илэрч болох юм. Сайн дурын үйл ажиллагаанд ажиллах нь таны нэр хүндийг нэмэгдүүлнэ. Ядуу дорой хүмүүст туслахаар гар сунгаснаар сайхан сэтгэлийг тань бусад хүмүүс анзаарч харах ба сайн нөхцөлтэй ажлын санал хүлээн авна. Амралтгүй байх нь таныг ажилдаа төвлөрөхөд саад болно. Анхаарлаа хангалттай хандуулахын тулд давчуу цагийн хуваарийг барин хэт их бүү ажилла. Бясалгал йог зэрэг нь завгүй ажлын өдрүүдийн дараа таныг амрааж тэнхээ оруулах хамгийн сайн зүйл байна.


Мэлхий

Долоо хоногийн эхээр ямар ч өөрчлөлт хийсэн таны энэ алхам зөв байх тул өөрийн зөн совиндоо итгэх хэрэгтэй. Удаан хугацааны туршид хэрэгжүүлж байгаа төсөл тань бүтэх хандлагатай болох учраас таны амжилтын хаалга одоо л нээгдэж байна гэсэн үг. Хүсэл тэмүүлэл, романтик орчныг үгүйлж байгаа бол хайрттайгаа цагийг өнгөрүүл. Долоо хоногийн сүүлээр хэт их мөнгө үрэхээс сэргийл. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах магадлалтай. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна.


Арслан

Хуулийн асуудлыг шүүх шийдэх нь дээр бөгөөд энэ нь таны хир их мөнгө төлөхөөс шалтгаалах магадлалтай. Далдын нууцлагдмал зүйлд сэтгэл татагдаж, зөн билгийн талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсэх болно. Эртний найз танилууд буцаад таны амьдралд орж ирнэ. Таны урьд нь гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээр ашгаа өгнө. Сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Хэт өөдрөг үзэл таны бэлэн мөнгийг хормын төдийд хийсгэж болзошгүй. Таны хайр сэтгэл сайхан гэрлээр бүрхэгдэнэ. Хайр болон романтик сэтгэл өндөр ханамжтай байна. Гэр бүлдээ илүү анхаарал хандуулах болно. Хүүхдүүдийнхээ хөгжилд тусалж байгаа эцэг эхчүүд тэднийг бүтээлч хобби болон хүч сорьсон спортоор хичээллэхэд анхаарлыг нь хандуулах нь сайн тус болно. Гэр бүлийн хүрээнд болох аливаа үйл ажиллагааг зохицуулахдаа бүгдийг жаргалтай хөгжилтэй байлгах зүйлийг бодож ол.


Охин

Долоо хоногийн эхээр чухал уулзалт юмуу хэлэлцээр нь таны ирээдүйд ашигтай үр дүнг бий болгоно. Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх бөгөөд тогтворгүй зан нь тав тухтай байдлаа орхин идэвхтэй байхад хүргэнэ. Орлого болон зарлагын төсвөө тооцож гарга. Сүүлийн үед худалдан авсны зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаснаар та орлогын хэмжээгээ тодорхойлж мөнгөө зөв зүйлд зарцуулж чадаж байгаа эсэхээ олж мэдэх болно. Яаруу сандруу шийдвэр гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр болох нийтийг хамарсан арга хэмжээ таны найдсан шиг болж өнгөрөхгүй байсан ч түүнд оролцох нь ирээдүйд ашиг тус авчирна. Хайр амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон татагдах болно. Өөдрөг өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг цуглуулах болно. Харин хууч өвчинтэй хүмүүс эрүүл мэнддээ болгоомжтой хандах шаардлагатай.


Жинлүүр

Энэ долоо хоногийн эхэн үед одод таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Заримдаа ноцтой уур амьсгал ноёлох ч одод үр дүн, бодит ажиллагааг дэмжих болно. Гэхдээ эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулъя. Нэг зүйл л буруугаар эргэвэл та түүнийг эргээгээд залруулах гэж нэлээд цаг хугацааг зарцуулах болов уу. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн болон өмч хөрөнгийн ихэнх асуудал амжилттайгаар зохицуулагдах болно. Гэхдээ бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. Их хэмжээний үүрэг даалгавар эсвэл гэрээ шинэчлэх ажлаас тань болж стресс нэмэгдэж болох юм. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Хайрын харьцаандаа хэрүүл маргаан гаргах хэрэггүй.


Хилэнц

Энэ долоо хоногт гэр орны ажил болон албан хариуцлага хоорондоо харшсанаас болж дарамт нэмэгдэнэ. Зарим хүмүүсийг сонин тохиолдол урам зориг оруулах ба нэмэлт урамшууллын хэлбэрээр бага зэрэг мөнгө авч болзошгүй. Амьдралын эрч хүч болон бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Гэхдээ ажил төрөлдөө ухаалаг бус, эмх цэгцгүй хандвал алдаа гарч магад. Нийтийг хамарсан замбараагүй байдалд оролцвол аюул тулгарч болно. Оюунлаг бүтээлч санаанууд хэсэг хугацааны дараа үр шимээ өгөх тул түүнийг хэрэг болтол нь мартахгүй байх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн ихсэж шинэлэг өөрчлөлт хүснэ. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ.


Нум

Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөөлөл нь хүмүүсийн дунд таны нэр хүндийг өсгөнө. Шинэ ажил хэрэг үр ашигтай, бүтээлч байх болно. Өөрийн бүтээлч хоббиг ашигтай ажил болгохоор хичээллэх нь цаг үеийн асуудлыг шийдэхэд туслах болно. Танд эрч хүч их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүл рүү шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол дахин шалга. Ажил хэргийн болон хувийн уулзалтууд таагүй явдал, сэтгэл гонсойлт, урам хугаралт авчирна. Эрч хүч буурах тул сайн амар. Таны бие махбод нэлээд сул байгаа тул ажил төрлөө хөөцөлдөхөөсөө өмнө сайтар унтаж амрахыг зөвлөж байна.


Матар

Од эрхсийн зүгээс таны бие махбод болоод сэтгэл санаанд нөлөө үзүүлнэ. Ахмад настны хэлсэн үгийг сонсож, тэднийг хүндэл. Хэдийгээр таны эрч хүч их байх боловч аливааг хэтрүүлэх нь эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа өөрийн санаа, үзэл бодлоо хуваалц. Сайн хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал хүртэх болно. Мөнгөө хадгалж байранд шинээр засвар хийх, гэрийнхээ тав тухад анхаарах цаг болсон байна. Долоо хоногийн сүүлээр танил хүмүүсийн цугларалт, гэр бүлийн ажил хэрэг ая тухтай байдлыг авчирна. Амьд байгальд дуртай хүмүүсийн хувьд зэрлэг байгальд сайхан амрах хэрэгтэй. Ганц бие хүмүүс өөрөөсөө ахмад, хэдийн тогтвор суусан хүнтэй танилцаж магадгүй байна.


Хумх

Долоо хоногийн эхээр эрх мэдэлтэй холбоотой асуудлууд үргэлжилнэ. Таны мэдрэмж аливаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх эсэхийг тунгаах боломжтой байна. Бусдын санааг хүлээн зөвшөөрөх нь таны санааг баяжуулах болно. Хэрэв та өөрийн эрх ашгаа хойш тавьж хүмүүнлэг байдал, даруу зантай байх юм бол таныг хүмүүс илүү үнэлэх болно. Мөнгөний асуудалд орсон бол мэргэжлийн хүнээс болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй өөрийн хамгийн сайн мэддэг хүмүүсээс зөвлөгөө ав. Долоо хоногийн сүүлээр таны хайр дурлалын харилцаанд байсан асуудлууд алга болж, шинэ дулаахан мэдрэмж ирнэ. Гэхдээ гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарах бөгөөд энэ бүхэн таны хяналтыг шалгах болно. Таны бүтээлч авьяас чадвар нэлээд хэрэг болох бөгөөд чухал ажлыг амжилттай дуусгахад гол нөлөөл үзүүлнэ.


Загас

Өөрийн өмнөөс ажилтан хөлслөхөд найдвартай биш. Өөрөө бараагаа сонгох юм уу, гар бичмэлээ өөрөө хянаж явуул. Та шинэ санаагаар дүүрэн байна. Өрхийн хэрэгцээнд хэтэрхий их мөнгө үрснээр танд асуудал үүсгэнэ. Тиймээс энэ тал дээр хатуу байх хэрэгтэй болно. Хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулахад хэзээ ч эртдэхгүй. Гэр бүлийн асуудлуудыг бүгдээрээ хэлэлцэхэд тохиромжтой. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийнхэндээ цаг гарга. Болзоонд явж байгаа ганц бие залуус завгүй ажлын дараа зугаатай байх болно. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон гэсэн та аливаа асуудалд дасан зохицох хэрэгтэй. Таны бизнесийн нарийн ухаан өндөрсөж, мэргэжлийн салбарт амжилтад хүрэх боломж ирнэ.