2019 оны 11 дүгээр сарын 11-17-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Таныг зөв зам руу хөтлөх сонирхолтой боломжууд байна. Энэ нь таныг амжилтад хүргэнэ. Сайн ажилласан үедээ орлогоосоо хадгаламждаа хийх хэрэгтэй. Мэдлэг боловсролдоо анхаарах нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө. Та бие бялдраа хөгжүүлэх фитнесээр хичээллэх шийдвэр гаргаж магадгүй. Тоглолт, үзэсгэлэн үзэх зэргээр өдөр тутмын байдлаас арай өөр зүйлс хий. Хайртай хүнтэйгээ хамт байх цагийг сайхан өнгөрүүл. Ганц бие залуус онцгой хүнтэй учирч сайхан харилцаа тогтооно. 

Таны гадаад төрх, зан байдал анхаарал татахаар байна. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэл түгшээсэн уур амьсгалыг авчрах хамт ажилладаг хүмүүсээс болгоомжил. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү хянамгай бай. Та өөрийнхөө хийх бүхий л алхам үйлдлийг маш их анхаарч, хянуур байгаарай. Учир нь од гаригийн сөрөг нөлөөгөөр бодлогогүй алхам хийх магадлал өндөр байна. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана.


Үхэр

Од гарагсийн нөлөөгөөр эрч хүч хязгаарлагдана. Мөнгөө зохицуулахад хэцүү байх ба дэлгүүр хэсэх явдлаа хойшлуул. Хэрвээ та эрүүл мэнддээ санаа зовж байгаа бол байгалийн гаралтай эмээр эмчил. Иог болон бясалгалаар хичээллэн, дархлаагаа доройтохоос хамгаалах хоол хүнс хэрэглэ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвдсөн хойно эмчлэхээс хавьгүй илүү гэдгийг санаарай. 

Хайр сэтгэлийн харилцаа ч тийм таатай бус. Хайраа эрж буй үхрүүд хэн нэгэн онцгой хүнтэй таарна.Өөрийн болгож чадахгүй хүнд сэтгэл татагдах болно. Түүний тухай бодохоос зайлсхийх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал болон өмч хөрөнгөтэй холбоотой харилцааг шийдэх хэрэгтэй болно. Зарим хүмүүс хуучин найз нөхдөдөө санаа тавих, хэл амаа ололцох зэрэгт хамаг цаг заваа барах бололтой.


Хамтатгах

Ажлын хэт их ачаалалд дарагдан, мөн олон арга хэмжээнд орох үүргээс болоод та бухимдаж эхлэх байх. Амьдралын зөв хэв маягийг зохицуулсан төлөвлөгөөг гаргаад, түүнийгээ марталгүй хэрэгжүүл. Тусламж хэрэгтэй найз нөхдөдөө санаа тавих нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлнэ. Та өөрийн албан тушаалаа өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд энэ нь таны зан араншинд тохирч, одоогийн нөхцөл байдлаас тань илүү дээр байна. Өөрийн хүсэл, итгэл найдвартаа анхаарлаа хандуул. 

Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэн болон хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой. Ганц бие хүмүүс шинэ романс үүсгэнэ. Та ижил дур сонирхолтой хүнээ олно. Хайр дурлалын харилцаанаас болж удаан хугацааны үерхэл нөхөрлөл энгийн нэг нэр төдий байхаа болих болов уу.


Мэлхий

Зарчмын асуудлаар ширүүхэн маргаан үүсэх үед шударга бус шүүмжлэлд өртөж магадгүй байна. Хальтиргаа гулгаанаас болж бэртэл авах магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Бизнесийн аливаа гэрээ хэлэлцээр, бичиг цаасан дээр гарын үсэг зурахын өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Залуу мэлхийхэн мэргэжлийн шинэ шатанд гарахыг хичээнэ. 

Гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрсдийн хайрыг дахин шалгах цагийг бие биедээ гарга. Гэрлэсэн хүмүүс хайртай хүнээ сонсоход цаг гарга. Ганц бие хүмүүс сэтгэлийг чинь татсан сайхан нэгэнтэй учирвал дурлалын мананд төөрөх болно. Гүнзгий сэтгэл хөдлөлийн нөлөө хайрын холбоог тодотгож байна. Ичимхий болоод романтик байдлаа илтгэж чаддаггүй хүмүүс гүнзгий сэтгэгдлээ илэрхийлэхийн тулд цэцэг шоколад ашиглах хэрэгтэй.


Арслан

Аль болох тайван байж, дарга удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг сануулж байна. Яг одоо хүсч буй бүх зүйлээ худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Хуулийн асуудлууд болон сурах төлөвлөгөө таны сэтгэл санааны байдлаас хамааран хойшлогдож болзошгүй. Оюутан сурагчид хичээлдээ шамдах үе. Хайрын харилцаа тань үл ойлголцолд хүрч болзошгүй. 

Аливаад яаран дүгнэлт хийхээс болгоомжил. Найз нар мөнгө зээлэхийг хүсвэл үгүй гэж шулуухан хэлж чаддаг байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр бизнесийн түнш өөрийн үзэл санаагаа тулган хүнд байдалд оруулж болзошгүй. Өөртөө анхаарал тавь. Дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.


Охин

Эргэлзээтэй байдалд та маш их дарамтад орж хүмүүстэй маргалдах болно. Амьсгалын замын өвчний халдвар авч болзошгүй тул цаг агаарын өөрчлөлтөд бэлтгэлтэй байгаарай. Ачаалал нэмэгдсэнээр тайван бус байдал бий болно. Ажил дээрээ дарга удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. 

Долоо хоногийн сүүл рүү тууштай байж, ирээдүйдээ санаа зовж байгаа гэдгээ бусдад ойлгуул. Маргаан үүсвэл зүгээр л орхиод гар. Та гадаад руу явах гэж байгаа бол магадгүй энэ нь зөв алхам байх. Хэн нэгний дарамт шахалт бухимдлыг тань төрүүлнэ.Ж


Жинлүүр

Гэр бүлийнхэн, хамтран ажилладаг хүмүүс тань таны санааг эсэргүүцэж хорих эсвэл хүсээгүй хариуцлага тохохыг оролдоно. Утгагүй ажлыг хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгаж байхаар зүгээр л зөнд нь орхи. Удалгүй үйл явдал сайнаар эргэж байгаа нь танд гайхалтай санагдана. Таны залбирсны хүч мэт санагдаж болох ч зарим талаар өмнө нь хийсэн ямар нэгэн тусын хариу юм. Эрүүл мэндийн үзлэгт ор. Өндөр настандаа санаа зовж байсан бол тэднийг асран халамжлах арга сэдвэл санаа тань амарна. Санаа амар, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. 

Долоо хоногийн сүүл үед эрдэм шинжилгээний ажил явуулах, туршилтад оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага судлахад нэн тааламжтай. Таны дүрслэн бодох чадвар сайн байх болно. Та ажилдаа сэтгэл хангалуун байж, нэр хүндээ хичээвэл сайн. Оюутан сурагч жинлүүрүүд азтай байх тул тэтгэлэг авах, солилцооны хөтөлбөрт хамрагдах зэрэг магадлал үүснэ. Гэхдээ гэр орныхоо асуудлыг ажил төрөлтэйгөө холих нь их хүндрэлтэй байна. Хайртай хүн чинь таныг бухимдуулна.


Хилэнц

Долоо хоногийн эхээр ажил хэрэгтээ тайван, сэтгэл хангалуун байж чадвал энэ нь танд олон шинэ боломжийг нээж өгөх болно. Харин хувиараа ажил эрхлэх үед тийм ч сайхан боломж гарахгүй бололтой. Адал явдал хайгсад цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг хэрхэвч бүү алдаарай. Танд эрүүл мэндээ үзүүлэх шаардлага гарч магадгүй. Танихгүй хүнтэй санамсаргүй уулзахад бэлтгэлтэй бай. Хувийн эсвэл гадны нөлөөнд тээнэгэлзэх хэрэггүй. 

Хайртынхаа зүрхэнд өөр бодлыг битгий авчир. Долоо хоногийн сүүлээр санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тул тодорхой зүйл хийх хэрэгтэй. Юу хийхээ судалгаанд тулгуурлан бодож үз. Муу этгээдүүдэд уруу татагдаж болохгүй. Хаагуур юу хийх, хэзээ хэнтэй уулзах тухайгаа хамааралгүй хэн нэгэнд бүү хэл. Түргэн эсвэл хайхрамжгүй зан таныг аюултай байдалд оруулна. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх нь хянуур хүмүүсийн хийдэг ажил биш.


Нум

Хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд ирэх болно. Зарим бизнест амжилт ирэх болно. Гэрээ хэлэлцээрүүд аятайхан бүтнэ. Хамтран ажиллагч, түншүүддээ тус болох мэдээлэл олж авна. Гэхдээ зарим саад тулгалтаас болж бусдын тусын тулд ажиллах хэрэгтэй болно. 

Мэргэжлийн ажилд зарцуулсан мөнгө маргаан үүсгэх хандлагатай. Тиймээс хайртай хүмүүсээ дургүйцүүлэх үйлдэл гаргахгүйн тулд болгоомжгүй алхмаас зайлсхийхийг хичээ. Дотнын хүмүүс тань анхаарал халамж дутагдсан талаар гомдоллоно.


Матар

Одоогийн мөнгө хөрөнгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул санхүүгийн нөөцөө хэтрүүлэн үрэхгүй байх нь чухал. Уран сэтгэмж, төсөөлөл давамгайлах хандлагатай бөгөөд дэлгүүр хэсч буй хүмүүс мөнгөө хий дэмий зүйлд зарцуулах магадлалтай байна. Буруу мэдээллээс болж бизнесийн гэрээ хэлцэл зогсох буюу цуцлагдаж ч магадгүй байна. 

Зар сурталчилгаа болон олон нийтэд таниулах ажлыг амжилттай хийснээр таны санаачилга төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно. Таны хайр дурлалын асуудалд бэрхшээл үүсч болзошгүй, хэл яриагаа хянахгүй бол хайртай хүнээ гомдоож мэднэ. Хувирамтгай нөлөөлөл их байгаа тул таны эрч хүч нэлээд буурах бололтой. Харин уран тод үгнүүд дотроос нь ундрах тул зохиолч матарынханы үр бүтээмж нэмэгдэнэ.


Хумх

Шинжлэх ухаан болон техник технологийн салбарт ажилладаг хүмүүст саад тотгор учирч болзошгүй. Бизнес эрхлэгч нар сэтгэл хөдлөлд автаж болзошгүй. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Томилолт болон хувийн ажлаар гадагш явах болбол болгоомжил. Санхүүгийн алдагдалд хүрнэ. Албан ёсны эсвэл санхүүгийн чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Одоохондоо түрүүлж алхам хийхээс зайлсхий. Хувь заяа таныг багагүй сорино.


Загас

Од эрхсийн сайн нөлөөгөөр урам зориг болоод төсөөлөн бодох чадвар оргилдоо хүрнэ. Сурах болоод судалгаа хийх нь ажил амжилтын түлхүүр байна. Таны мэдрэмтгий зан, зөн совинг одод тодотгож байна. Та олон чухал үүрэг даалгавар авч магадгүй. Гэхдээ хайртай хүндээ ч анхаарлаа хандуул. Боломжийг алдахгүй бол шинэхэн танил таны сэтгэлийг татах болно. 

Санхүүдээ санаа зовж байгаа бол мөнгөө бага багаар ч болов хадгал. Та өөрийнхөө зорилго, хүсэлдээ хэт хөтлөгдвөл бусдаасаа тасарч магадгүй шүү.