2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 02-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхнээс л та өөрийн гоо сайхан, биеэ авч явах байдалдаа онцгой анхаарах болно. Та мөнгө олох гэж улайрсаар байгаад ертөнцийг аврах гоо сайхнаа умартсан байна. Таны бие, нүүр царай, арьс тань арчилгаа маш ихээр шаардах хэмжээнд хүрсэн байгааг анхаар. Гэнэтийн мэдээ таныг зорилтот төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэнэ. 

Шинэ хүнтэй танилцах, шинэ хайр сэтгэлд яарсны хэрэггүй. Ажил үйлстээ бүтээлчээр хандан, хүчээ зөв хуваарилан оновчтой ашиглахыг хичээх хэрэгтэй. Хамт олноо зохион байгуулж, багаар ажилласны дүнд долоо хоногийн дундуур та байр сууриа бэхжүүлж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Бизнесийн салбарынхан шинэ төсөл, эсвэл бусадтай хамтран ажиллах саналыг хүлээн авахад энэ өдрүүд таагүй. Харин хэн нэгэнд буянтай үйл хийхэд сайн. 

Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Урьдчилан тооцоолоогүй гэнэтийн үйл явдал учирч мэднэ. Энэ нь таны гэр бүлийнхэнтэй хамааралтай тул та гол хүн нь болж үйл явдал өрнөх болно.


Үхэр

Тогтворгүй байдал сэтгэл гутрал энэ долоо хоногт үргэлжлэхгүй. Таатай аялал, бүтээлч уулзалт, бүх хүрээнийхэнтэй гэрээ хэлэлцээр хийхэд таатай байна. Харилцаа болон хайр сэтгэл бодит байдалд баяр баясгалан авчирна. Хамтран ажиллагч тань таньд санал тавибал түүнийг сонсох нь дээр. Хэрэв та тэдний итгэл даах хүн гэдгийг нь мэдэж байгаа бол саналыг нь дага. 

Ажил төрөлдөө анхаарлаа хандуулж санхүүгийн асуудлаа улам чангатгах хэрэг гарна. Хэн нэгэнтэй хамтран ажиллахад амжилт олно. Долоо хоногийн дундуур зорилго, эрч хүчээ төвлөрүүлэх мөн гадаад нөлөө нэмэгдэнэ. Эрүүл мэндийн тал дээр магадгүй үрэвсэлт өвчин, халдварч өвчин гарч ирнэ. Эмнэлэгт яаралтай хандах хэрэг гарна. 

Харин долоо хоногийн сүүлээр таны хувьд аливаа арга хэмжээ зохион байгуулах эсвэл гэр бүлийн дулаан уур амьсгалтай холбоотойгоор олон магтаал сайшаал ирнэ.


Хамтатгах

Долоо хоног жаахан таагүй уур амьсгалтай эхлэх бололтой. Хамтран ажиллагсад болон удирдлагууд танд тааламжгүй хандах магадлалтай учир та энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг зээлээр авахаасаа бүү айж эмээ, бүү сандар, энэ бол зөвхөн цаг зуурын хүндрэл. 

Харин долоо хоногийн дундуур материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай. Иймээс ямар ч ажил барьж авсан юуны өмнө ашиг орлогын талаар эхлээд бод. Энэ өдрүүдэд таны олон ургалч сэтгэлгээ нэмэгдэнэ. Мэргэжлийн асуудлыг асуудалгүй шийдэх, эд зүйлсийн хангамжийг сайжруулах боломж гарна. Идэвхитэй, бүтээлч авьяас чадвараа нээн илрүүлэхэд тааламжтай. 

Долоо хоногийн сүүлээр та ажил дээр хамгийн хүнд ажлыг ч амархан хийж чадах боловч харин янаг амрагийн харилцаанд бүтэлгүйтэх магадлалтай. Дотно харьцаанд та бэлэн бус байгаагаа мэдрэх болно.


Мэлхий

Долоо хоногийн эхний өдрүүдэд хувийн болон ажил төрлийн бүх харилцаа амжилттай байх болно. Сэтгэл санааны байдал маш сайн байна. Урьд эхэлсэн ажлаа дуусгах, өөрчлөлт, хувьсалт хийхэд тааламжтай. Хамтрагчтайгаа хийсэн ажил чинь гайхам амжилтанд хүрнэ. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Долоо хоногийн дундуур төлөвлөсөн шинэ ажлыг шийдэмгий барьж ав, та түүнийг амжилттай дуусгаж чадна. Тушаал дэвшихэд таатай. Өөрийн дурлаж сонирхсон зүйлдээ хангалттай зарах хэмжээний мөнгө бага байх тул санхүүдээ сайтар хянамгай хандаарай. 

Долоо хоногийн сүүлээр нээлт хийж, ухаан бодлоо ариусгаж бясалга. Арилжаа наймаа хийх, санхүүгийн бичиг баримт үзэглэхэд таатай бус байна. Буруу тооцоолох болон хууртагдах магадлалтай. Уран бүтээлчдийн онгод сэргэж, өөрийн ажилд хамтран зүтгэгч, аль эсвэл нөлөө бүхий хүнийг татан оролцуулах боломж гарч ирнэ.


Арслан

Энэ долоо хоногийн эхэнд та өөрийн авьяас билэг, чадвараа бүрэн хэмжээгээр гаргаж, санасандаа хүрч чадна. Шинэ ажил төлөвлөхөд нэн тааламжтай. Та санхүүгийн байдлаа эрс дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй ч эрсдэлтэй алхам бүү хий. Од эрхсийн зөвлөж байгаагаар гэрээ хэлэлцээрийг дараагийн долоо хоногт болгож хойшлуулах нь ашигтай. Хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж маяглаж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Гэр бүлийн асуудалд оролцохоос зайлсхийж, хэрүүл маргаанаас хол яваарай. Нөхцөл байдал өнөөдөр таныг өөрийн зарчим болон үзэл бодлоо хамгаалахад хүргэнэ. 

Долоо хоногийн сүүлээр сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Таны давуу талыг эсрэг хүйсний хүмүүс өндрөөр үнэлнэ. Ганц бие хүмүүст хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно.


Охин

Долоо хоногийн эхээр онцгүй мэдээ, таагүй нөхцөл байдлаас болоод ажил хэргийн түншүүдтэйгээ ам муруйж магадгүйг анхаар. Найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийл. Өөрийн сонирхдог зүйлээ хийгээрэй. Сэтгэл хөөрлөөр бүхнийг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Хосууд үл ойлголцолд хүрч маргахаас зайлсхий. Тэгээд ч хурц, ширүүн үг зүрх сэтгэлийг сумнаас ч хүчтэй шархлуулдаг гэлцдэг. 

Долоо хоногийн дундуур эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэхээр зоригтой барьж ав. Зорилгоо биелүүлэх, алдар нэрийн төлөө хөөцөлдөхөд одод танд туслах болно. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүдэд наймаа арилжаа хийхэд тохиромжтой. Санхүүгийн хувьд тогтвортой ч ирээдүйд хийх гэрээ хэлцэлээ сайтар бодож байж шийдсэн нь дээр. Таны эргэн тойронд сайхан сэтгэлтэй, эерэг хүмүүс дүүрэн байна.


Жинлүүр

Долоо хоногийн эхэнд танд хийж амжаагүй асуудлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн амрагаа олох бололтой. Таны бүх зүйлд, эргэн тойрныхоо бүх хүмүүсд хандах хандлага тань эв эеийг эрхэмлэсэн, зөрчилдсөн нэгний үл ойлголцлыг тайлж өгөх гэх мэт сайн сайхан үйлд үзүүлэх чадвар тань өндөр байх болно. 

Долоо хоногийн дундуур арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх хэрэггүй, таагүй уршиг муу үр дагавартай тул хожим харамсана. Хувийн амьдрал ч асар их анхаарал болгоомжлолыг танаас шаардах нь лавтай. Үр хүүхдийн асуудлууд болон гэр орны жижиг сажиг саад бэрхшээл таныг тэвдүүлэх бололтой.


Хилэнц

Долоо хоногийн эхээр танд хувийн амьдралаа сайн сайхнаар өөрчлөх боломж гарч ирэх ба тэрхүү боломж бололцоог бүү алдаарай. Идэвхи зүтгэлтэй бай. Бүх зүйл танаас шалтгаална. Ганц бие хүмүүс өөрийн заяаны ханьтай учрах бололтой. Эрүүл мэндээ хойш тавьж хэрхэвч болохгүй. Анхаарал болгоомжтой байгаарай. Гэрээ хэлэлцээр хийх, уулзалт, зочин хүлээж авахыг хойшлуулаарай. Муу мэдээ эсвэл хажуугаас муу нөлөө ирэх болно. 

Долоо хоногийн дундуур шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нэгтнүүдийг татан оролцуулахад тохиромжтой сайхан үе таныг угтаж байна. Мөн олон нийтийн ажил хийх, бусадтай харилцахад тааламжтай байна. 

Долоо хоногийн сүүлээр өөртөө боломжийг бий болгож бодол санаагаа цэгцэл. Хойш тавьж удаасан ажлаа хэрхэн яаж амжилттай урагшлуулах талаар бодох таатай цаг үеийг овжиноор ашиглаарай. Хүсэж байгаа болон хэрэгтэй хүмүүстэй яриа тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүсийн онгод орох шинэ бүтээл туурвих болно.


Нум

Долоо хоногийн эхэнд эрч хүч нэмэгдэж, хөнгөн шингэн байж гялалзах хандлагатай байна. Бүтээлч байдал болон зөн билиг, бэлгийн чадвар нэмэгдэнэ. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч эртнээс төлөвлөөгүй зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч шийдвэр гаргасан танд гэнэтийнх байх болно. 

Долоо хоногийн дундуур мэдээ мэдээллийг олж авах, боловсруулах, соёлын түвшинг дээшлүүлэх, театр, концерт, уран зургийн үзэсгэлэнд очиход таатай. Санхүүгийн байдал тогтворгүй байх ба магадгүй долоо хоногийн дундуур хувийн жижиг сажиг асуудлуудтай тулгарч санхүүгийн асуудлыг шийдэх хэрэг гарч мэднэ. Өөрийнхөө хийж буй зүйл болон өөртөө дүгнэлт хийх боломж гарч ирэх бөгөөд ойрын хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг ч гаргах таатай боломж бий болно.


Матар

Долоо хоногийн эхнээс л санхүүгийн байдлаа алдагдуулахгүйн тулд өнөөдөр та их хэмжээний мөнгөн зарлага гаргахаас татгалзсан нь дээр. Хувийн амьдрал эсвэл мэргэжлийн ажлын хүрээнд гэнэтийн хүндхэн асуудлууд гарч ирнэ. Аливаа асуудлыг хүчээр шийдэх гэсний хэрэггүй харин үүний оронд бусад хүмүүсийн туслалцааг авахыг зөвлөж байна. Удаан уулзаагүй хүмүүстэй уулзсанаар санхүүгийн асуудлаа бататгах болно. Хувийн амьдралд тань өөрийгөө хөгжүүлэх боломж гарч ирэх тул түүнийг алдаж болохгүй. 

Долоо хоногийн дундах өдрүүд танаас шийдэмгий үйлдэл, цөхрөлтгүй оролдлого, саад тотгорыг даван дуулах чадварыг шаардана. Гарч болох хүндрэл бэрхшээлээс сэргийлэхийн тулд зарим нэг асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулаарай. Ажил хэргийн амжилт нь зөвхөн үзэгдэх төдий харагдана. Харин долоо хоногийн сүүлээр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Харин энэ өөрчлөлт таниас дээд зэргийн идэвхи чармайлт болон өөрчлөгдөж байгаа үйл явцыг хурдтай мэдэрч амьдрахыг шаардана. Таны төлөвлөсөн ажил тань хүсч хүлээж байсан үр дүнг авчрахгүй.


Хумх

Долоо хоногийн эхэнд гэнэтийн өөрчлөлтүүд таныг их ажиллах, бүх мэдэхгүй судлаагүй зүйлийг хийхийг шаардах болно. Таны энэ сонирхол татсан байдал нь том амжилт гаргахад тус дөхөм болно. Ажил мэргэжлийн хүрээнд илүү их идэвхи чармайлт гаргах гэсний хэрэггүй. Одоохондоо бага зэргийн сэтгэлийн хямралд орж, бие эвгүйтэх магадлалтай. Ихэнх хүмүүс өөртөө эрс шинэчлэлт хийх болно. Гадаад төрх, биеэ авч явах байдалдаа хүртэл анхаарах болно. 

Аливаад бүтээлч сэтгэлээр хандаж ажиллах хэрэгтэй. Шинэ харилцаа тийм ч таатай биш байх болно. Түүнтэй хэт дотносох гэсний хэрэггүй. Долоо хоногийн дундуур арилжаа наймааны ажилд идэвх зүтгэл гаргах шаардлагагүй. Өөрийн бүх хүчин чармайлт оролдлогыг гаргахгүйгээр өмнөө байгаа бүх саад тотгоруудыг даван туулж чадахгүй. Санхүүгийн хүндрэл үүсгэхгүйн тулд ихээхэн хүч чармайлт хэрэгтэй болно. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг байх ба биеэ барихыг сайтар хичээ.


Загас

Долоо хоногийн эхний өдрүүд хувь заяаны өөрчлөлт, сонирхолтой уулзалтаар дүүрэн байна. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийдэхийн тулд түр хүлээгээрэй. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй. Хэрэв та өөрийн үйлдэл шийдвэр эсвэл ойр дотны хүнийхээ дүгнэлтэд эргэлзэж байвал зөн совингоо дагахаа битгий март. Өөрийгөө бүү зовоож шаналга. Алдаа эндэгдлээ даван туулахад танд хамгийн ойрын хүний зөвлөгөө маш чухал юм. Ганц бие хүмүүс дотно харьцаа үүсгэх хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур хэт их ачааллаас болоод хямрах магадлалтай ба хэн нэгэнд санаа тавих гэсний хэрэггүй. Дөнгөж хүлээж авсан ажлаа бүү хая. Харин долоо хоногийн сүүлээр ажил дээр амжилт гаргах, магтан сайшаагдах болно. Сонирхолтой ажил мөн гайхалтай дадлага туршлага тань гайхалтай үр дүнг авчрах болно.