Швейцарийн Лозанна хотоос Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/ -ийн гүйцэтгэх хороо ийнхүү санал нэгтэйгээр шийдвэр гаргаж, мэдээлэл хийлээ. Мөн ОХУ-ын допингийн эсрэг агентлагийг /Rusada/ лабораторийн мэдээгээ өөрчилж олон улсын дүрмийг зөрчсөн гэдгийг ч зарлалаа. 

Ингэснээр ОХУ-ын шигшээ баг 2020 онд болох Токиогийн олимп, пара олимп 2020 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Оросын төрийн далбаа, дуулал эдгээр тэмцээнүүдэд эгшиглэхгүй нь. 

Харин допинг хэрэглээгүй гэдгээ нотолж чадсан тамирчин цагаан тугийн дор олон улсын тэмцээнд оролцож болох аж.

ОХУ-ын допингийн эсрэг агентлаг Rusada-д тус хоригийн эсрэг давж заалдах 21 хоног бий. Хэрэв давж заалдвал хэргийг олон улсын спортын арбитрын шүүхээр авч хэлэлцэх дүрэмтэй.

Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн ерөнхийлөгч "ОХУ бол дэлхийн допингийн эсрэг олон улсын холбоонд дахин нэгдэх, тамирчдынхаа сайн сайхны төлөө, спортын шударга өрсөлдөөн, эв нэгдлийн төлөө дэлхийн допингийн эсрэг эвсэлд дахин нэгдэх бүхий л боломжийг өгсөн. Гэсэн хэдий ч ОХУ хамтран ажиллахаас татгалзаж бүхнийг үгүйсгэлээ" гэв.

Харин Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн дэд ерөнхийлөгч тус хоригийг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

2014 оны Сочигийн өвлийн наадамд ОХУ-ын тамирчид 33 медаль авсан юм. Түүний 13 алт байв. Түүнээс хойш буву 2015 оноос хойш ОХУ-ыг шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон билээ. Үүний дараа 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн наадамд тус улсын 168 тамирчин Олимпийн хорооны цагаан тугийн дор оролцсон юм.


Эх сурвалж: BBC