Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Монгол Улсын начин Э.Даш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар ялалт байгууллаа. Ингэснээр гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын Үндэсний баяр наадмаар барилдах эрх сэргэж байгаа юм.

Уг хэргийг шүүхэд хандсанаас хойш хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд Монгол Улсын шүүх хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, бөхчүүдийн /Ө.Бат-Орших, Э.Даш/ барилдах эрхийг үндэслэлгүйгээр хассан болохыг тогтоосон. Хоёрдугаарт, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ-нд даалгаж, цаашид уг бөхчүүдийн барилдах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан үйлдэл гаргахгүй байхыг даалгасан байна.

Түүний өмгөөлөгч өмгөөлөгч Я.Батханд энэ хэргийн талаар бичихдээ ийнхүү тайлбарласан байна.

1. 2016 онд Допингийн эсрэг дүрэм гэгчийг боловсруулсан. МҮБХ-ны тэргүүний бүрэн эрх нь 2003 онд дуусгавар болсон байх атал яагаад 2016 онд өөрөө өөртөө дүрэм боловсруулах эрхийг олгож уг дүрмийг боловсруулсан нь учиртай. Дүрэм боловсруулах, МҮБХ-ний нэрийн өмнөөс тогтоол гаргах эрхгүй этгээд яагаад уг дүрмийг боловсруулсан, яах гэж тэгтэлээ улайран зүтгэж хууль бус дүрмийг хэнд зориулж яах гэж гаргасан болохыг та бүхэн бодож үзэн биз.
2. Хүчин төгөлдөр бус дүрэм журмаар хэний ч эрхийг хасах, хязгаарлах эрх хэмжээ хэнд ч байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Жич: Монголын Ард түмэн та бүхэнд зөвхөн үнэнийг хүргэж байгаагийн хувьд нотлох баримтын эх сурвалжийг иш татаж байна. Та бүхэн дээрх нийтлэлд дурьдсан мэдээллийн үнэн зөвийг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан гэсэн хаягруу нэвтрэн үзэж харах боломжтой