"Баянзам тээвэрчдийн холбоо", "Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл", "Гэргий нарын холбоо"-ноос 2019.05.6-ны өдөр хэвлэлийн хурал зарлан нүүрс тээврийн үнийг бууруулж байгаа талаар асуудал, шийдвэрлэх арга замын талаар шаардлага хүргүүлсэн билээ. 

Шаардлагын хариуд холбогдох газар, Засгийн газар анхааралдаа авч өчигдөр Засгийн газрын хурлаар шийдвэр гаргажээ.

Уг мэдэгдэл "... “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Тавантолгой ХК –иуд уурхай дээрээс шууд худалдан борлуулалт бөгөөд тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч буюу хятадын тал хариуцаж байгаагаас уурхайгаас Цагаанхад хүртэлх 1 т.км –ийн тээврийн хөлсийг байнга бууруулж байна гээд цаашид нүүрс тээврийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулах эсхүл Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээвэрлэлтийг нүүрс худалдан авагч тал хариуцах талаар нүүрс худалдан борлуулагч, худалдан авагч талын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах замаар МУ-ын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа тээвэрлэлтийн тарифыг дотооддоо тогтоох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай" гэж үзэж байна гэжээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр:

1.Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох асуудлыг судалж, Авто тээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай Зам тээврийн сайдын 2013 оны 162 р тушаалаар баталсан жишиг тарифт хүргэх арга хэмжээ авахыг Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбааатар, Эрдэнэставантолгой ХК –ний Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг нарт даалгав... гэжээ.

Нүүрс тээврийн үнэ хөлстэй холбоотой шаардлага тавьсан байгууллагуудын төлөөлөл, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах Зөвлөл энэ шийдвэрийн талаар зөвлөлдөж ЗГ бусад яамдад өгсөн шаардлагад тодорхой хариу авсан гэж үзлээ.
Гэвч хятадын талын зохион байгуулалт, квот олголтоос үүдэн хилийн цаана олон хоногоор хашигдан хохирч байгаа асуудлыг цааш үргэлжүүлэн тавих нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд квот олголтоос болж хохирч байгаа тээвэрчид ААН тээврийн байгууллагууд, гэр бүлийнхэн нэгдэн төлөвлөсний дагуу Цагаан хад сууринд ” Ажил хаялт эсэргүүцлийн бүс”-ийг бий болгох. Хятадын талд асуудлыг шийдэх, Монгол тээвэрчдийг хилээр эх оронд нь яаралтай нэвтрүүлэх арга хэмжээ авахыг шаардаж ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганц мод боомт-ын Захиргааны дарга ЭНХЭЭ -д шаардах хуудас бүхий ил захидал илгээх. Тодорхой хариу АРГА ХЭМЖЭЭ, шийдвэр гартал Цагаан хад сууринд хийхээр төлөвлөсөн “Ажил хаялт- Эсэргүүцлийн бүс” ийн эсэргүүцэл илэрхийлэх тайван арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Уг шийдвэрт "Баянзам тээвэрчдийн холбоо", "Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл", "Гэргий нарын холбоо"-оос "Бид сар гаруй хугацаанд хийсэн шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал болон, “Эсэргүүцлийн цуваа” арга хэмжээнүүдийг зохион байгулснаар эхний үр дүнд хүрч тээвэрлэлтийн үнийн асуудал Засгийн гарын хуралд хэлэлцэгдэн шаардлагын дагуу Дотоодын тээврийн жишиг үнэ барих талаар хоёр талын гэрээнд өөрчлөлт хийх яриа хэлэлцээрийг эхлүүлэх шатанд оруулж чадлаа. Хамт байж дэмжсэн, машин техник бензин тос, мөнгө зэрэг бодит дэмжлэг болон, урам сэтгэлээр тусалж ирсэн “Тээврийн компаниудын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүн компаниуд, Хаан шоргоолж, Хонгор Бээс, ЖИ БИ ЭС Т, Нямхишиг ХХК, Семо Лайн, зэрэг компаниудын захирлуудад баярлалаа. Та бүхэн амин хувиа хичээлгүй, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ нийт 170 гаруй ААНБ, 14 мянга орчим тээвэрчдийн эрх ашгийн өмнөөс нэгдэж, дээрээс ирэх дарамтаас айж халширалгүй биднийг дэмжлээ. Цаашид дуу нэгтэй, дугтарвал хүч нэг байж түгжрэлээс хамтдаа гарцгаая" хэмээн талархал илэрхийлжээ.