Монголын Үндэсний бөхийн холбооноос Бөхийг эрэмбэлэх тухай албан бичгийг өчигдөр Орон нутгийн үндэсний бөхийн холбоо, аймгийн наадмын бөхийн барилдаан зохион байгуулах комисст хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Үндэсний Их Баяр наадмын тухай хуулийн 7.8 ба Үндэсний Их Баяр Наадмын Бөхийн барилдааны дүрмийн 3.5, 3.6, 3.7 заалтуудад "...Улс, аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг цол амжилтын дагуу эрэмбэлж бүртгэнэ, эрэмбийн дагуу оноож ба ам утуул авч барилдуулна..." гэж заасны дагуу аймгийн наадамд барилдах бөхчүдийг цол амжилтын дагуу эрэмбэлж бүртгэсэн болно. 

Гэтэл зарим аймагт барилах бөхчүүд дээрх батлагдсан хууль, дүрмийн мэдээллийг дутуу авснаас сумын заан цолтнуудыг амжилтаар эрэмбэлэхгүй гэсэн буруу ойлголт гарсан байна. Энэ жилийн аймгуудын баяр наадамд барилдах аймаг, сумын цолтой бөхчүүдийг дээрх хууль, дүрмийн дагуу цол, амжилтаар нь эрэмбэлж бүртгэж барилдуулна" гэжээ.