Б.Баясгалан
05 сарын 22, 2020
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав.
Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.
Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.
Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно.
Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.
Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.
Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм.
Тодруулвал, төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай. Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

наадам үндэсний их баяр наадам үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо
Сэтгэгдэл бичих (13)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.229.123.110] ・ 2020.05.26 Хариулах
Наадам хийж яах юм дараа жил бүгдээрээ золгочоод хийе тэх үү. Золгоогүй жил наадам хэрэггүй тэнгэр бурхад хилгэнэж мэднэ. Дэмий байх оо
Зочин [202.126.89.162] ・ 2020.05.23 Хариулах
130 140 хүрчихээд байх чинь юуны чинь өнгөрсөн цагаан сар наадам эрүүлэл байж байя тэр наадамын санхүүгээ ард иргэддээ тараа
Зочин [202.126.89.150] ・ 2020.05.22 Хариулах
Зөв! Хуушуур идэх гээд байгаанууд нь гэртээ хийж идэцгээ! Дугуй хуушуур хийх заавар зөндөө байдаг youtube deer :)
Зочин [66.181.161.66] ・ 2020.05.22 Хариулах
Naadmaa hiih zow oo
Зочин [66.181.183.205] ・ 2020.05.22 Хариулах
tsagaan sar hilgeegvi bj naadmaar yadag ym
Зочин [66.181.183.205] ・ 2020.05.22 Хариулах
tsagaan
Зочин [122.201.24.246] ・ 2020.05.22 Хариулах
olimp yalaltiin bayar ntr iig hiihgui baihad nargian naadam yostoi hereggui ee
Зочин [150.129.140.9] ・ 2020.05.22 Хариулах
Цагаан сар хиЙгэагү байж улсын баяр наадам хийх гээд байдаг н ь хэнд ашигтай юм бэ?
Зочин [66.181.161.33] ・ 2020.05.22 Хариулах
Энэ их л буруу шийдвэр гарлаадаа!!
Зочин [203.91.115.54] ・ 2020.05.22 Хариулах
Хуушуураа яах юм.
Зочин [66.181.185.105] ・ 2020.05.22 Хариулах
Энэ ч юу л бол до, наадмаа ганц удаа өнжөөж болох шү дэ,
Зочин [202.9.40.83] ・ 2020.05.22 Хариулах
заа ингэж болохгүй дээ ...
Санал болгох
1 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
2 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
3 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
4 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
5 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх
Холбоотой мэдээ
Нийгэм
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 32 автобус 6 чиглэлд иргэдэд үйлчилнэ
Peak.mn ・ 07 сарын 01, 2026
Нийгэм
Фото: Соёолон ирлээ
Х.Оргил ・ 07 сарын 12, 2020
Улс төр
УОК цахим наадмыг хойшлуулах санал гаргаж, маргааш Засгийн газраар эцэслүүлэхээр боллоо
Баярмаагийн Баярчимэг ・ 07 сарын 01, 2021
Нийгэм
БАЙР СУУРЬ: Иргэдэд хүртээлгүй, дээдсэд хамаатай наадам
Баярмаагийн Баярчимэг ・ 07 сарын 01, 2021
Нийгэм
ХҮЭК хурдан морины уралдааныг цуцлах саналыг Засгийн газарт албан ёсоор хүргүүллээ
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 30, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.