Коронавирусийн халдварын голомт болж, улмаар хамгийн их хохирол амссан газар бол Хятадын Хубэй мужийн Ухань хот билээ. Өчигдөр тус хотын Янглоу боомтод Монгол Улсын илгээсэн бэлгийг хүлээн авах ёслол болжээ. Энэ бол монголчуудын илгээсэн 30 мянган хонины махыг ачсан эхний цуваа юм.

Уг ёслол дээр Хубэй мужийн албаны хүмүүс тус махыг халдварын голомт дээр үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан хүмүүсийн ар гэрт өгнө хэмээн мэдэгджээ.

Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган толгой хонийг боловсруулж Ухань хот руу тээвэрлэсэн юм. Эхний цуваад контейнэр бүхий 10 ачааны машин энэ сарын 14-ний өдөр тус хотод очсон байна.