НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний хөгжлийн индексийг зарладаг.

Энэ онд манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээр 189 орноос 92, боловсролын үзүүлэлтээр 103, дундаж наслалтын үзүүлэлтээр 107, нэг хүнд ногдох ҮНО (РРР$)-ийн үзүүлэлтээр 190 орноос 120 дугаарт байрт жагссан байна.

Монгол Улс өнгөрсөн жил мөн л 92 дугаар байрт жагссан юм. Гэвч ижил бүлгийн орнуудаасаа гурав дахин бага орлоготой хэвээрээ байна. 

Монголчуудын дундаж наслалт 69.5 бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр орны үзүүлэлттэй орнуудын дундажтай харьцуулахад даруй 10 жилээр дутуу насалж байна.

Хүний хөгжлийн индекс юугаараа онцлог вэ?

Улс орнуудын хөгжлийг дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр нь хэмжих бус тухайн улсын иргэд ийн амьдралын чанар, эдэлж буй боломж, тухайн чанартай амьдралд хүрэх эрх чөлөөг нь харгалзан хэмждэгээрээ ХХИ онцлог юм. 

Дэлгэрэнгүйг энд ДАРЖ үзнэ үү