Ирээдүйд хүн төрөлхтний дундаж наслалт нэмэгдэнэ гэж эрдэмтэд тооцоолж байгаа аж. Тодруулбал эрэгтэй хүн дунджаар 141, эмэгтэй хүн 130 хүртэл наслах боломжтой гэнэ. 

Энэхүү судалгааг Жоржиагийн их сургуулийн эрдэмтдийн баг хийсэн бөгөөд 1880 оноос хойш төрсөн Англичуудын дундаж наслалтыг харьцуулан судалж, ийнхүү дүгнэжээ. 

Өнөөгийн шинжлэх ухаан хүн хамгийн ихдээ 120 наслах боломжтой гэж үздэг байна. Учир нь дэлхий дээр 120-иос дээш насалсан ганцхан хүн байдаг нь Луиза Калмент гэх Франц эмэгтэй юм. Тэрээр 1997 онд нас барахдаа 122 настай байжээ. 

Луиза Калмент, хамгийн өндөр насалсан хүн
Харин Америк эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн үүнийг няцааж, хүн төрөлхтөн цаашид ч илүү өндөр насална гэж дүгнэсэн байна.

Судалгааны багийнхан гол үр дүнгээ анагаах ухааны ололт амжилт болоод хоол тэжээлтэй холбон тайлбарлажээ. 

Аливаа өвчнийг эмчлэх арга техник улам боловсронгуй болохын сацуу шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх боломж нэмэгдэж байгаа нь хүмүүсийн амьдралын чанарт эергээр нөлөөлж, илүү урт наслах боломж олгох гэнэ. 


Эх сурвалж: BBC, Daily Mail