Гоо сайхны влоггер Мишель Фан Youtube-ээс хоёр жилийн завсарлага авсныхаа дараа эргэн иржээ.

Түүний олон фен нь сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн жиргээнүүдийг ар араас нь твиттерээр дамжуулан илгээсэн байна. 32 настай Youtube-ийн од өнгөрсөн ням гарагт өөрийн суваг дээр инээмсэглэсэн эможитай “Hello” гарчигтай гурван минутын бичлэг оруулан буцаж ирж буйгаа зарлажээ. 


Мөн тэрээр фенүүдээ маш их санасан гэдгээ илэрхийлсэн байна. Фан Youtube-ийн карьераа интернет платформ олонд шинэ байх үед эхлүүлсэн юм. 2007 оноос эхлэн гоо сайхны тухай влогуудыг Youtube-д байршуулж эхэлсэн бөгөөд хожим нь гоо сайхны өөрчлөлт хийх хичээлүүдээрээ алдартай болсон хэмээн "Elle" мэдээлжээ. 

"Em Cosmetics"-ийн захирал, Youtube-ийн од тэрээр 2017 оны 6 дугаар сард Youtube-ийг орхисон шалтгаанаа видеогоор дамжуулан тайлбарласан байна.