Брэндон Жэннингс өнгөрсөн 2 дугаар сарын дундуур хөгжлийн лигийн Висконсин Хэрд багтай гэрээ байгуулсан билээ. Улмаар хөгжлийн лигт 7 тоглолт хийхдээ 21.4 оноо, 7.6 оновчтой дамжуулалт, 4.7 самбараас бөмбөг авалт, 1.6 бөмбөг таслалт дунджилсан юм.

Милоуки Бакс баг Брэндон Жэннингст 10 өдрийн гэрээний санал тавьж, талууд тохиролцоонд хүрч чадсан байна. Тэрээр хөгжлийн лигт тоглохоосоо өмнө Хятадын сагсан бөмбөгийн лигийн Шаньси багийн бүрэлдэхүүнд 13 тоглолт хийгээд байсан юм.

Брэндон Жэнниингсийн хувьд 2009 оны драфтын 10 дах сонголтоор Бакс багт очиж байсан. 2013 он хүртэл Бакс багийн бүрэлдэхүүнд дөрвөн улирал тоглохдоо 17.0 оноо, 3.4 самбараас бөмбөг авалт, 5.7 оновчтой дамжуулалт дунжилсан байна.