БНХАУ-ын Шиамень хотноо болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг түлүүллээ. Алтан медалийн төлөөх тоглолтод манай сагсчид Сербийн багтай тоглож 21:17 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар дэлхийн оюутны аварга боллоо.

Ийнхүү тэд Монгол улсын тамирчид багийн спортын төрлөөр анх удаа дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхэн үйл явдлын эзэд болж байна.

Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатанд Аргентиний багтай тоглож 19:13 харьцаатай хожин наймд шалгарсан. Үүний дараагаар Ираны багийг 20:19 харьцаагаар хожиж хагас шигшээд, Чилийн багийг 19:13 харьцаагаар хожиж шигшээд шалгарсан юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн аварга болсноор ДАШТ-д оролцох эрх авч байсан сагсчид маань өнөөдөр Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.