Агаарын тээврийн МИАТ компани Тайланд улсын нийслэл Бангкок хот руу гэр бүлээрээ хямд үнээр аялах урамшуулал зарлажээ.

Тодруулбал,

  • Гэр бүлийн эхний хоёр гишүүн тус бүр 1,527,000 төгрөг 
  • 0-1 насны хүүхэд үнэгүй,
  • 2-11 насны 3 хүүхэд тус бүр 311,000 төгрөг, 
  • 12-16 насны хүүхэд 919,000 төгрөгөөр аялах хямд үнийг санал болгож байна.

Гэр бүлийн онцгой үнээр аялах боломжтой өдрүүд:

  • 2019.11.20 - 12.18
  • 2020.01.18 - 02.15
  • 2020.02.26 - 03.31


Дэлгэрэнгүй мэдээллийг  МИАТ компанийн 11 333 999 дугаараас авна уу.