Тус газраас аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, иргэд хэрэглэгчдээс ирсэн өргөдөл, гомдлыг барагдуулан ажиллаж байгаа аж.  

Сүүлийн гурван сар иргэдийн өргөдөл нэмэгдсэн байна. Тухайлбал MASS tour ХХК, Ориг Трэйвэл, Blue Tour ХХК-тай холбоотой гомдол иргэдээс иржээ.

Тухайлбал Ориг Трэйвэл компанийн Турк улсад хийсэн аялалтай холбогдуулан Зөрчлийн хэрэг нээж хэрэглэгчийг үнэн бодит мэдээллээр хангаагүй үндэслэлээр 5 сая төгрөгөөр торгожээ.

Мөн MASS tour ХХК, Blue Tour ХХК нь Улаан-Үүд, Итгэлт хамба, Улаанбаатар, Эрээний аяллын үеэр иргэн гомдол мэдүүлсэн байна. Шалгалтаар тухайн чиг үүргийнхээ талаар хангалттай мэдлэггүй нь илэрчээ. Энэ нь тухайн салбар хариуцсан яам болон зөвшөөрлийг нь өгч буй аялал жуулчлалын холбоо үүрэг хариуцлага, уялдаа холбоо сул байгаагийн илрэл гэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.

Гадаадад жуулчин илгээх ажиллагаанд хяналт шалгалт хийхэд илэрсэн нийтлэг дутагдал зөрчил:

  1. Гадаадад жуулчин илгээх үйл ажиллагаа эрхлэх ангиллын гэрчилгээгүй, 
  2. Аяллын компаниас жуулчинтай байгуулсан гэрээ стандарт бус, 
  3. Аяллын үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх журам байхгүй, 
  4. Гадаадын аялал, жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээнд жуулчинд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Иймд хяналт шалгалтын дүнг үндэслэн салбарын яам болон Монголын Аялал жуулчлалын холбоонд хууль тогтоомжийн биедэдтэд тавих хяналтыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.