Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /2019.12.31-2019.01.01/ иргэдээс нийт 512 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам зам тээврийн ослын шинжтэй 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн бол 3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогджээ.

Бүртгэгдсэн ноцтой ослоос дурдвал арванхоёрдугаар сарын 31-ны үдэш 21:40 цагийн орчимд ХУД-н 15 хороо "Наадам" центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч амь насыг нь хохироогоод ослын газрыг орхиж явсан байна. Ослын хохирогч ГССҮТ-д хүргэгдсэн боловч нас баржээ. Хэргийг газраас зугтсан этгээдийг ТЦА-ны ЭЦХ-н алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн жолооч ослын үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна. Гэвч  хохирогч зорчих хэсэг дээр хэвтэж байхад жолоочийн үүргээ биелүүлээгүй тойрон явжээ.  

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч осолд холбогдсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдээллэх үүрэгтэй гэж заасан байдаг.