Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууж мэдээлэл хийлээ. /Энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү/

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Эрдэнэт үйлдвэрээс гаргасан 40 сая долларыг яаж төлүүлэх вэ гэдэг асуудал бидэнд үлдэж байна. Өчигдөр ЗГХЭГ-ын даргаас АТГ-ын даргад хандаж, албан бичиг явуулсан. 

Ш.Батхүүтэй холбоотой байсан үл хөдлөх өмчлөлүүдийг битүүмжилчихсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдэх юм бол 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүү гэдэг хүний эзэмшилд байсан байна гэдгийг надад албан бичгээр ирүүлсэн. Үүн дээр лавлагаа хийх зүйл байна гэсэн, 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа тус үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг гаргаад, дуудлага худалдаанд оруулах юм уу, эсвэл шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулж, борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт өгөх нөхцөл байдал зайлшгүй хийгдэх ёстой. 

Энэ талаар АТГ-аас бичиг ирсний дараа бид Улсын Дээд шүүх болон Захиргааны шүүхэд хандахаар болж байгаа. Тэгээд улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар байдлаар Ш.Батхүүгээс ямар хэлцэл хийх, журмаар тэр гэрээнүүдийг авсан юм бэ, тэр дунд авлига байгаа юу, үгүй юу гэдгийг Засгийн газраас ил болгоно гэж ойлгож болно" гэдгийг хэллээ.

18:00 минутаас эхлэн дүрс бичлэгээс үзнэ үү.

Тэрээр "Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх баримтыг үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав