Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин хэмээгдсэн Кобе Брайнт 13 настай охинтойгоо нисдэг тэрэгний ослоор амь насаа алдаад удаагүй байгаа билээ.

Washington Post сонины сэтгүүлч Фелисиа Сонмез нь алдартны талаарх таагүй мэдээг олон нийтийн сүлжээнд хуваалцсан нь ажлаасаа халагдах шалтгаан болжээ. 

Тэрбээр Кобе Брайнт 19 настай эмэгтэйг бэлгийн хүчирхийлсэн гэх дуулиант хэргийн талаарх 4 жилийн өмнөх нийтлэлийн линкийг шейрлэсэн юм.  Энэхүү постоос болж түүнийг ажлаас нь халсан бөгөөд чухам ямар шалтгаанаар халсан гэдгийг түүнд тайлбарлаагүй байна. Мөн уг сэтгүүлчид постоо устгахыг эрхлэгч нь зөвлөсөн гэжээ.

Мөн сэтгүүлчийн уг мэдээг шэйрлэсний дараа түүнд олон таагүй таагүй зурвас ирсэн хэмээн бичсэн байна.

Кобе Брайнтийг 2003 онд Колорадо амралтын газарт ажилладаг 19 настай эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан ч  уг хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.


Эх сурвалж: BBC