Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, 320 мянган төгрөг болгожээ. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар албан ёсны мэдээлэл хийх юм байна. 

Монгол улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа бөгөөд нэмэгдүүлсэн дээрх шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх аж.