СИНГАПУР. /TASS/. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүсэд болж буй Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжих зорилгоор Сингапурт зөвшөөрөлгүй арга хэмжээ зохион байгуулсан Хонконгийн бизнес эрхлэгчийг тус хот улсаас албадан гаргасан тухай  “The Straits Times” сонин мэдээлжээ.

Сингапурт зоогийн газрын сүлжээ эзэмшдэг Хонконгийн оршин суугчид цагдаагийн байгууллагаас хатуу анхааруулга өгч, түүнийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглосон” гэж хууль сахиулах байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.  Эсэргүүцлийн жагсаалын өөр нэг зохион байгуулагч болох 1990 онд Хонконгоос Сингапурт ирсэн нутгийн оршин суугч мөн цагдаад бүртгэгджээ. Уг хоёр эрэгтэйг мягмар гарагт БНХАУ-ын Элчин сайдын яаманд дуудсан гэж “The Straits Times” сонинд мэдээлсэн боловч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хонконгийн жагсагчдыг дэмжих арга хэмжээ Сингапурын төвд орших нэгэн бааранд 10 дугаар сарын 10-нд болжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг