Өчигдөр буюу 7 дугаар сарын 21-ны 23 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд явган зорчигч Ц /48 настай/ зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон ноцтой хэрэг бүртгэгдлээ.

Хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах , явган зорчигчид зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.