Мэргэжлийн сүмо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон билээ. Ийнхүү багшгүй болсон их сүмочид Мичинокү дэвжээнд шилжиж очсон юм.

Тэгвэл энэхүү дэвжээг хаалгахыг хүсээгүй Их аварга М.Ананд тус дэвжээг удирдах хүн хайсан ч олдоогүй байна. Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй аж. 

Иймээс тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргаад байна.  

М.Ананд нь 1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Мэргэжлийн сүмогийн 2001 оны кюүшюү башёд анх барилдаж эхэлсэн.