Монгол Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ.

Өдгөө 35 настай тэрбээр зодог тайлсны дараа залуу бөхчүүдийг дасгалжуулахын тулд Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу Японы иргэншил авах шаардлагатай байжээ. 

Түүний багш мэргэжлийн сүмо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко өнгөрсөн жил нас барснаар тус дэвжээ багшгүй болсон билээ. Ийнхүү багшгүй болсон их сүмочид Мичинокү дэвжээнд шилжиж очсон юм.

Тэгвэл энэхүү дэвжээг хаалгахыг хүсээгүй Их аварга М.Ананд тус дэвжээг удирдах хүн хайсан ч олдоогүй байна. Иймээс тэрбээр өнгөрсөн жилээс Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол улсын төрийн байгууллагуудад гаргасан аж.