Монгол оронд аялсан жуулчдын тухай сонирхолтой, хөгжилтэй сэтгэгдлийг хөтөч орчуулагч нарын группэд нийтэлжээ. Эдгээр сэтгэгдлээс хөгжилтэйг нь түүвэрлэн хүргэж байна.

Хөдөөний хүүхнүүд их ганган дандаа нүүрээ буддаг гэлээ нэг нь. Би ч нээх тоосонгүй. Маргааш өглөө нь айлын эмээ нүүрээ будаад, учиргүй уруулын будаг түрхээд байхаар нь хайчих юм бол гээд хараад байсан чинь, гараад ямаагаа саасан гэж яриад бөөн инээдэм.

Говьд явж байхад нэг жуулчин та нар ямар ч замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар, GPS-хэрэглэхгүйгээр яаж яваад очих газраа олоод ирдэг юм гэж гайхан асууж байсан. Тэгэхээр нь манай жолооч нарын толгой дотор тэр GPS чинь суучихсан байдаг юмаа гэсэн чинь нээрэн л тиим юм уу даа гээд санаа алдаж билээ.

Аялал эхлээд Улаанбаатараас дөнгөж гараад Баянцогт хавьд л явж байсан байх. Гэнэт нэг франц эмэгтэй жуулчин маань уйлаад эхэллээ... За юу нь болохоо байсан юм бол доо гэж халгаж, халгаж юу болов зүгээр үү гэтэл "Би амьдралдаа анх уаа  ийм олон адуу нэг дор давхилдаж байгааг харж байна. баярлаад уйлчихлаа" гэж билээ.

Үдийн хоол идэх зуур жолооч маань мотороо гаргаад ирлээ, жуулчид ухаан алдах нь холгүй. Одоо ингээд аялал дууслаа гэж бодож ам руу нь хоол ороогүй гэсэн. Одоо ингээд л аялал дуусах нь гэж бодох хооронд жолооч мотороо цэвэрлээд буцаагаад боочихов. Нөгөө хэдэн жуулчид гайхах бишрэх уйлах дуулах баярлах дээрээ тулж билээ.

2005 онд хотод мотоциклтой 2 гадаад нөхөртэй зам дээр таараад, ард нь бичсэн байсан вэбээр нь дамжиж холбогдон оройжин буу халж суусан юм. Замын замын хууч хөөрөөд Өлгийгөөр орж ирсэн гэнэ. BMW мотоциклтой явсан. Шаварт суугаад гаргаж чадахгүй байсан хөдөөний залуучууд ирээд холд гэж дохиж зангаад чирч татаад гаргаж өгсөн гэсэн.  Гэвч мотор нь асаагүй гэнэ. Юу гэхийн зуургүй малчин залуус задлаад эхэлж. Боль гэж хэлмээр байвч нутгийнхнаас айгаад яаж ч чадахгүй шаналж байтал өнөө хэдэн залуус засаад асаачихаж. Нөгөө хоёрын нүд нь орой дээрээ гарчихсан BMW-ийн мотоциклыг засч чаддаг хүн тэр бөглүү хөдөөд яагаад морь унаад архи уугаад явж байна аа гэж билээ. 

Нэг малчныд буулаа. Малчин эрээс Шинэ Зеланд малчин жуулчин хэдэн адуутайг нь сонирхлоо. 2 азарга адуутай гэхээр нь би 40-50-иад юм гэж хэлж өглөө. Тэгтэл жуулчин маань бүр толгой сэгсэрснээ хөөх тийм олон адуу ч ёстой их зарлагатай. Би 4 морио дийлэхээ болиод 2-ыг нь зарсан гэв. Малчинд хэлтэл бөөн инээдэм боллоо. Малчин мөнөөх эрээс өөр ямар малтайг асуулаа. Нөгөөх маань 5000 гахайтайгаа хэлсэнд малчин эр бүр гайхаад арай л "уначихсангүй". Гахай ч хэцүү юм байна лээ. Манай 5 гахай талаар нэг тарж гүйгээд цуглуулах гэж их юм болдог. Яаж тэр 5000 гахайгаа хариулдаг юм бол гэж билээ. Нутаг нутгийн баячуул аа гэж....

Нэг удаа 2 австрали эмээтэй бүтэн 7 хоног явсан, жолооч ах Жавхлангийн ганц СД-тэй. "Ээжийн чанасан цай" дууг эргүүлж сонссоор байгаад, дууны утгыг хэлэхэд эхлээд их гайхаж байснаа дараа нь Монголчуудын эцэг эх, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг биширч, дууг нь дагаж аялдаг болоод хоёулаа С.Жавхлангийн хэд хэдэн СД аваад буцсан даа.

Солонгос жуулчид эхлээд хонь ямаа харахаараа өхөөрдмөөр хөөрхөн эгдүүтэй гэдэг юм. Харин хорхог идсэнийхээ дараа харахаараа тэднийг идвэл амттай даа гэж боддог болчлоо гэж ярьж инээлдээд байдаг.

Наадмаар ирсэн нэг нөхөр тугтай давхиж яваа машиныг хараад ихэд сэтгэл хөдлөсөн гэнэ. Мань хүн морь унахаар очихдоо солонгос монголын далбаа барьчихсан, та энэ хоёрыг чихэнд нь унахгүйгээр тогтоогоод өгөөрэй гэж билээ.