Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын хилээр 305 мянган гадаадын жуулчин нэвтэрчээ. Монгол Улсад зорчих визгүй орноос 230 мянга, түр чөлөөлсөн орноос 14 мянга, визтэй орноос 60 мянган жуулчин ирсэн байна. Үүнд: 

  •     ОХУ 133.2 мянга
  •     БНХАУ 52.6 мянга
  •     БНСУ 49.6 мянга
  •     Казакстан 12.1 мянга
  •     Япон 8 мянга
  •     АНУ 7.7 мянга
  •     Беларусь 4.2 мянга
  •     ХБНГУ 3.8 мянга
  •     Турк 2.1 мянган жуулчин тус тус иржээ.