МОСКВА/РИА Новости/. Канад гаралтай Америкийн жүжигчин Жим Керригийн зохиолч Дана Вачонтой хамтран бичсэн ном ирэх 5 дугаар сард нийтлэгдэх аж. 

“Дурсамжууд болон ташаа мэдээлэл” нэртэй энэхүү ном нь  жүжигчний ажил үйлс, алдар нэр, хайр дурлалын харилцаа хийгээд өөр бусад зүйлсийн талаар өгүүлэх аж.  

Бүтээлээ дэмжих зорилгоор хотуудаар аялахаар төлөвлөөд байгаа жүжигчин Жим Керри  “Үүнд бодитой зүйл юу ч байхгүй. Гэсэн хэдий ч бүгд үнэн” гэх логик зөрчилдөөнтэй, хачин тайлбарыг номынхоо талаар ярихдаа өгч байгаа аж. 

Өдгөө 57 настай жүжигчин “Маск”, Труманы шоу”, “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг