IPhone X-ийн хэрэглэгчид смартфоны ярианы динамикаас шуугиан гарч байгаад гомдол гаргаж байна хэмээн 9to5mac мэдээллээ.

Гомдол гаргасан хэрэглэчид "Өндөр хэмнэлттэй дуу сонсох үед болон дуудлагын үеэр ярианы динамик нь “тас няс” хийж байна" хэмээжээ. Өөр нэгэн хэрэглэгч дууны түвшин 50 хувиас доош байхад хүртэл энэ асуудал үүсч байгааг мэдэгдсэн байна.

Энэ талаар мөн IPhone X-ийн хэрэглэгч Реддит “Би өөрийгөө нямбай гэж боддоггүй. Би Air Pods болон энгийн утасгүй спикер ашигладаг. Асуудал үүндээ биш. 1100 ам.долларын үнэтэй утас төгс байх ёстой” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Өөр нэгэн хэрэглэгч “Би эхний авсан IPhone X утсыг дахин шинээр солиулсан боловч асуудал хэвээр л байна. Энэ оны есдүгээр сард "Apple" компани IPhone X утсанд гарсан үүнтэй ижил асуудлыг хүлээн зөвшөөрсөн" гэжээ. 

Өмнө нь IPhone X утасны дэлгэцэн дээр ногоон босоо зураас гарсан талаар нэгэн хэрэглэгч гомдол гаргаж байсан. Тэрээр утсаа унтраагаад дахин асаахад ч ногоон зураас нь арилахгүй байна. Би утсаа унагаж, гэмтээгээгүй гэдгийг онцолж байсан юм.

Ингэснээр IPhone X утасны хэрэглэгчид дэлгэцэн дээр үүссэн ногоон зурааснаас гадна ярианы динамик шуугих бас нэг шинэ асуудалтай тулгарчээ.