Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор 100 орчим бог мал тууж яваад осолджээ.

Дуудлагыг малчин өгсөн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан гээд нийт 22 хүн, 4 автомашин, 1 завьтай 8 км замыг туулан уг осол дээр ажилласан байна.

Аврагчид 7 цаг 2 минут ажиллаж, голоос 81 бог мал /24 хонь, 57 ямаа/-ын сэг зэмийг гаргаж, булж устгасан байна. Ойрын өдрүүдэд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус байгаа хэдий ч мөсөн бүрхүүл сайтар тогтоогүйг ОБЕГ-аас анхаарууллаа.