Шинэ төрлийн коронавирусийн халдвар ХБНГУ-д гарсан болохыг тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Халдвар тээгч Мюнхенээс баруун өмнө зүгт 30 км-ийн зайд байрлах Бавари мужийн иргэн, эрэгтэй хүн аж.

Ийнхүү яамнаас мэдэгдэл хийхдээ тухайн өвчтөний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор биеийн байдал нь сайн байгааг онцолжээ.

Харин иргэдэдээ шаардлагатай бус тохиолдолд Хятад улсыг зорихгүй байхыг зөвлөлөө.

Одоогоор уг вирусийн халдвар Ухань хотоос гадна АНУ, Тайланд, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон, Непаль, Австрали, Сингапур, Малайз, Франц, Герман зэрэг улсуудад  бүртгэгдээд байна.


Эх сурвалж: scmp.com