Иргэн Г 5 тонн болсон шар будааг Замын-Үүд боомтоор хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Мэргэжлийн хяналтын шалгалтаар илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд боомтоор 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас 5 тонн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид 07 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.

Эх сурвалж: МХЕГ