Энэ сарын 21-ний өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг шалгажээ.

МХЕГ-ын шалгалтаар экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй 2,5 тн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлэн хурааж аваад байгаа аж.