Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14.371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал, 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар сарын 26-нд УБ-Франкфурт чиглэлд Европд байгаа иргэд, 07 дугаар сарын 28,29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн энэ сард эх орондоо ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 55 орноос 11.951 монгол иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна.